“ДУЛААН ШАРЫН ГОЛ” ТӨХК-ИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд манай байгууллага нь төлөвлөгөө болосвруулан төлөвлөгөөний дагуу дараах арга хэмжээнүүдийг авч ажиллалаа. Үүнд

  • Хууль хяналтын байгууллага болох Цагдаагийн тасагтай хамтарч Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт 32 ажилтан албан хаагч хамрагдаж хариулцан асуулт хариулттай хэлбэрээр явагдаж ажилчдад өгөөжтэй сургалт боллоо.
  • Компанийн ажлын байрнуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар санамж сурчилгааны материал байршуулж тараасан.
  • Гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилэн сэргийлэх чиглэлээр ирүүлсэн мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэгийг тухай бүрт нь өглөөний шуурхай, зааварчилгаан дээр өгч ажиллаж байна.
  • 2018-12-05-ны өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл нь ажлын байрнуудаар гэнэтийн үзлэг шалгалт хийсэн. Мөн Шарын гол сумын бусад ААН байгууллагуудаар эргэлт хийсэн. Эргүүл үзлэгээр компанийн ажлын байрнуудад зөрчил илрээгүй ба гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах талаар заавар зөвөлгөө өгч тэмдэглэгээ хийж тараах материал өгсөн
  • Аяны хүрээнд компанид мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн харилцаа холбоотой хууль дүрэм журамыг сэргээх үүднээс нийт ажилтнуудын дунд АХА тэмцээнийг зохион байгуулсан. АХА тэмцээнд нийт 30 ажилтан хамрагдаж 1 ажилтан шилдэгээр шалгарч гарын бэлгээр шагнуулсан.
  • Байгууллагын хяналтын камерын системийг шалгаж хяналт тавин ажиллаж, Конторын харуулын байрны гэрэлтүүлэгийн гэмтлийг тогтоон хэвийн ажиллагаанд оруулж гадна гэрэлтүүлгийг сайжруулан ажиллаж байна.
  • Ажиллагсадын үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч шуурхайн шийдвэрлэн ажиллаж байна.
  • Архины хор хөнөөлийн тухай сурталчилгааг ажиллагсдад тогтмол хүргэж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн 2018 онд 4 ажилтанд ажлаас халах хүртэл арга хэмжээг авч ажилласан.
  • Сумын цагдаагийн тасагтай хамтарч хуваарийн дагуу нийтийн эргүүлд ажиллагсадыг хамруулдаг.