ДАРХАН-УУЛ АЙМАГ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ХЭЭРИЙН ДАДЛАГА, БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн ой хээрийн түймрийн томилгоот бүрэлдэхүүний “Ой хээрийн түймрийн үед ажиллах бэлэн байдлын үзлэг”-ийг Залуучууд театрын урд талын “Найрамдал” талбайд зохион байгуулж дадлагыг Дархан сумаас 20 км-т Хараа гол дагуу хээрийн нөхцөлд гүйцэтгүүллээ. Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, Ой хээрийн түймрийн үед ашиглах гар багаж зэвсэглэмж, Хүн нэг бүрийн үүргэвчинд байх эд зүйлийг дэлгэн танилцуулснаар дадлага ажлыг эхлүүлж
• Үүргийн гал унтраагуур буюу РЛО ажиллуулах
• Хосолмол ажиллагаатай үлээгч аппарат ажиллуулах
• Цуравдагч ажиллуулах
• Цаасаар аяга хийж ус уух
• Анхны тусламж үзүүлэх
• Хээрийн түймэр унтраах гэсэн 6 цэг дээр өртөөчилсөн дадлага хийлгэж мэдлэгийг бататган аранзны материалаар үдийн цай уулгасан. Дадлага сургуульд Дархан-Уул аймгийн дөрвөн сумын 60 гаруй албан хаагч оролцож, энэ тухай мэдээллийг орон нутгийн ТV-4, DBS телевизүүдээр иргэдэд түгээн сурталчиллаа.