Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн сургалт зохион байгуулагдав.
Цэцү ХХК-тай байгуулсан Сургалт зохион байгуулах 2017/06 дугаар гэрээний дагуу “Зуух, даралтат савыг төхөөрөмжлөх, уурын ба усан халаалтын зуух, техник ашиглалтын дүрмийн сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 25-26-ны өдөр зохион байгуулав. Сургалтын төгсгөлд ажилтнуудаас шалгалт авч 25 ажилтны эрхийн хугацааг сунгаж, 2 ажилтанд шинээр даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах эрхийг олгов.