БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ.
Сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Бүх нийтийн цэвэрлэгээний аян зохион байгуулах тухай” Захирамжийн хүрээнд хуваарьт нийтийн эзэмшлийн талбай буюу “Дашваанжил” ШТС-аас эхлэн гүүр, голын эрэг, зүүн тийшээ жолооны дромын талбай хүртэлх хог хаягдлыг цэвэрлэлээ. Нийтийн цэвэрлэгээнд 30 ажилчид хамрагдсан. Цэвэрлэсэн хогоо ачааны машинаар 3 удаа хогийн цэгрүү зөөж асгалаа.