БУЯНТЫН ХУДАГ, УСАН САНГ БҮРЭН АВТОМАТЖУУЛЖ, КАМЕРЖУУЛАХ ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр:Буянтын худаг, усан санг
бүрэн автоматжуулж, камержуулах
Тендер шалгаруулалтын дугаар: ДШГ/202001004
Дулаан Шарын гол ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Буянтын худаг, усан санг бүрэн автоматжуулж, камержуулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж орлого 100,000,000 төгрөгөөс доошгүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100,000,000 төгрөгөөс дээш байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Аудитаар баталгаажуулсан сүүлийн 2 жил (2018, 2019 оны жилийн эцсийн тайлан)
Сүүлийн хоёр жилд ижил төстэй ажлын гүйцэтгэгчээр ажилласан байх. Санал болгож буй үнийн дүнгийн 100%-тай тэнцэх ажил, бараа нийлүүлсэн туршлага
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Тендерийн хамт 2,250,000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгааирүүлнэ.
Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдөр10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцох эсэх.Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан баг, Дулаан Шарын гол ТӨХК-ийн байр, 1 давхар 05 тоот, Н.Баттулга 99174111