“БОЛОМЖ БҮХНЭЭ ХУВААЛЦЪЯ” АЯН

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын санаачилсан “Боломж бүхнээ хуваалцъя” аяныг дэмжин Дулаан Шарын гол ТӨХК тус үйл ажиллагааг сумандаа 2020-11-15-ны өдрөөс зохион байгуулан ажилласан. 2020-11-17-ны өдрөөс хатуу хөл хорио тавьж сумын хэмжээнд 0 зогсолт хийж, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан уг аяныг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул

Группо ХХК “Гэрэл” хүнсний дэлгүүр
Баянбулаг Шарын гол ХХК Төв дэлгүүр
Энхчамин ХХК “Улаан-Уул” хүнсний дэлгүүр
Булгат Шарын гол ХХК “Булгат хүнсний дэлгүүр
АГС ХХК “Алтан-Ундарга” хүнсний дэлгүүр
Тахилгат Их Уул ХХК “Тэргэл” супер маркет
Дархан ихэр луу ХХК “Гурван сэнхэр” хүнсний дэлгүүр
Сэжүүр хайрхан ХХК “Баян хайрхан” хүнсний дэлгүүр
Гоо өгөөж ХХК “999” зэрэг хүнсний дэлгүүрүүдэд байршуулсан сагсанд цугласан 14 нэр төрлийн 600 мянга гаруй төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр сумын Онцгой комисст хүлээлгэн өгснийг Хайрхан /10/, Дархан /10/, Санжинт /10/ багийн нэн шаардлагатай зорилтод 30 өрхөд хүргэлээ. Хандивын аянд нэгдсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад БАЯРЛАЛАА.
2020-11-19