АЛТАН НАМАР-2018 нээлттэй хаалганы өдөрлөг
Шарын гол сумаас зохион байгуулсан АЛТАН НАМАР -2018 нээлттэй хаалганы өдөрлөгт 2018-10-01-ны өдөр амжилттай оролцлоо. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр туслах аж ахуй малынхаа өгөөж цагаан идээний дээж, ургацын өгөөж чацарганаар 3 нэр төрлийн жүүс хийж хэрэглэгчдэд амталгаа хийсэн. Мөн 2018 онд худалдан авсан сүүлийн үеийн нарийн мэргэжлийн багаж хэрэгслийг дэлгэн үзүүлсэн. Газар дээр нь хэрэглэгчдийн ус, дулааны гэрээ, төлбөр тооцоог хийж, орон сууц болон гэр хорооллын хэрэглэгчдийн дунд судалгаа бөглүүлэн сугалаанд хамруулж 3 хэрэглэгчээ сугалаагаар шалгаруулж шагнаж урамшуулсан.