АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“Дархан-Ус суваг” ХК-ийн үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОСНАА-н салбарын байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, хөгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, ажилтнуудын мэдлэг ур чадварыг сонгон шалгаруулах зорилготой “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УЛСЫН УРАЛДААН~2024” -д амжилттай оролцлоо.

Тус уралдаан Шинэ Дархан, хээтэй хорооллын 5-4 байрны нийт 18 орцны зоорийн хэсгийн цэвэр усны шугам хоолойг бүрэн шинэчлэх шалгуураар явагдаж 18 байгууллагын 90 гаруй ажилчид ур чадвараараа хоорондоо өрсөлдсөн.

Нийт оролцсон ажилтнууддаа болон, “ШИЛДЭГ ИНЖЕНЕР” номинацын дэд байранд шалгарсан ус, дулаан ариутгах татуургын хэсгийн механикч Б.Ганбаатар Б. Ганбаатар-т халуун баяр хүргэе. 👏🏻👏🏻👏🏻