АЖИЛЧДЫН МЭДЛЭГИЙН ЭЭЛЖИТ ШАЛГАЛТ АВЛАА

Ажилчдын ээлжит “Техник ашиглалтын дүрэм”-ийн мэдлэгийн шалгалтыг 2019-08-12, 13-ны өдрүүдэд   сургалтын танхимд шалгалтын комиссын дарга Ерөнхий инженер Л.Нарангэрэл, гишүүд ХАБЭАА Ш.Дэлгэрсүрэн, Дотоод хяналтын ажилтан Е.Жагаслаг, ХНСХМ Д.Урангуа, Горим тооцооны инженер Б.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй авлаа. Ажлын байранд жинхлэх анхан шалгалтанд 3 ажилтан, ээлжит шалгалтанд 55 ажилтан нийт 58 ажилтан хамрагдахаас 11 ажилтан хүндэтгэх шалтгааны улмаас өгөөгүй, 47 ажилтан хамрагдлаа.