АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс эрчим хүчний салбарын ТӨХК-ийн албан тушаалтнуудыг авлигын эсрэг сургалтад хамруулах арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байгаатай холбоотой сургалтыг 2025-02-14-ний өдөр цахимаар зохион байгуулсан. Сургалтад компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд, удирдлага алба хэсэг хэлтсийн дарга нар хамрагдсан.
Сургалтын агуулга, сургалт хийх албан хаагчийн нэр:
- Авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөл, авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Г.Ариунзаяа - Ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх асуудал
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар У.Номин-Эрдэнэ





