Түүхэн замнал

Шарын голын хөндий дэх Монгол Улсын анхны нүүрсний ил уурхайн бүтээн байгуулалтыг даган 1964 онд уурхайчдын суурин байгуулагдсан түүхтэй. Уурхайчдын суурин тосгоныг дагаад дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэгцээ бий болсон. Энэхүү хэрэгцээг хангах үүднээс Шарын голын уурхайн харьяа Уурын зуухны цех, ОСНААГ-ын харъяа Шугам сүлжээний хэсгийг байгуулан ажиллуулснаар тус компанийн түүхийн хуудас нээгдсэн байна.

Эрхэм зорилго

Чанартай бүтээгдэхүүн

       Найдвартай жигд ажиллагаа  үр ашиг

 

 

Компанийн түүхэн замнал

Огноо Зохион байгуулалтын хэлбэр Шийдвэр
1 1964-1992 он Шарын голын уурхай харъяа Уурын зуухны цех

Орон сууц, нийтийн аж ахуйн газрын харъяа Шугам сүлжээний хэсэг

2 1993-2003 он   Шарын гол ХК-ийн харъяа Дулаан үйлдвэрлэл, шугам сүлжээний газар   Монгол Улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 55 дугаар тогтоол
3 2003-2005 он   “Дулаан шарын гол” ОНӨУҮГазар   Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 180 дугаар тогтоол
4 2005-2010 он   “Дулаан шарын гол” ОНӨХКомпани   Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2005 оны 57 дугаар тогтоол
5 2010 оноос хойш   “Дулаан шарын гол” ТӨХК   Төрийн өмчийн хорооны 2010 оны 121 дүгээр тогтоол

“Дулаан шарын гол” ТӨХК нь  Дулааны эрчим үйлдвэрлэх, түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд цагт 13,2 гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Дулаан дамжуулах сүлжээний урт6,3 км, дулаан түгээх сүлжээний урт 2,4 км шугам хоолойтой. Үүнээс гадна хоногт 7600 метр куб цэвэр ус олборлох, түгээх хүчин чадалтай.

 2020 он хүртэл дэвшүүлж буй зорилго:

                                Инновацийг нэвтрүүлж, чанартай бүтээгдэхүүнээр

хэрэглэгчдийг найдвартай ханган, өртөг зардлыг бууруулах

Үйл ажиллагааны чиглэл.

  • Дулаан эрчим хүч үйлдвэрлэх
  • Дулааны эрчим хүч түгээх
  • Дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах
  • Цэвэр ус олборлох, түгээх
  • Бохир ус татан зайлуулах
  • Усны тоолуур суурилуулах, засварлах
  • 0,7-16,0 кгс/см даралттай зуухны угсралт, засвар түүгий туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ хийх
  • 0,7-16,0 кгс/см даралттай дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ
  • 0,7-16,0 кгс/см даралттай дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ