ЦЭВЭР УС ДУЛААН ХАНГАМЖААР НАЙДВАРТАЙ ТАСРАЛТГҮЙ ХАНГАЖ АЖИЛЛАСААР БАЙНА

Улс эх оронд ковид тархаж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан манай хамт олон цэвэр ус, дулаан хангамжаар найдвартай тасралтгүй хангах үйл ажиллагааг хэвийн явуулж, 24 цагийн турш хариуцлагатай жижүүр ажиллуулан ард иргэдийнхээ ая тухтай орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна.

24 цагийн хариуцлагатай жижүүр нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж  Эрчим хүчний яамны шуурхай штабтай zoom  програмаар 24 цагийн турш холбоотой байж 2 цаг тутам, сумын шуурхай штабд өдөр болгоны 14:00 цагт мэдээлэл өгч ажиллаж байна.