ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРГҮҮЛ ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА.
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Шарын гол сумын Засаг даргын 2019-03-29-ны өдрийн А/51 тоот захирамжийн дагуу Түймрийн аюултай улирал эхэлж байгаатай холбогдуулан аж ахуй нэгж байгууллагуудын ой хээрийн түймрийн эргүүл хийх хуваариар манай байгууллага нь Шарын гол сумын эргэн тойронд эргүүл хийж цагийн байдлыг сумын ЗДТГ-ын хариуцлагатай жижүүр болон Гал түймэр унтраах, аврах 55-р ангийн 70372101 утсанд мэдээллэж байна.