Ус дулаан ариутгах татуургын хэсэг

Ус дулаан ариутгах татуургын   алба нь 1992 оноос  Орон сууц нийтийн аж ахуй газрын харъяа шугам сүлжээний хэсгийн зохион байгуулалттайгаар ажиллаж байгаад 2003 онд тус компаний харьяа хэсэг болон  зохион байгуулагдаж Дулаан хуваарилах төв, ус өргөх 1, 2 -р станц,  гүний худаг, бохирын насос станц,  цэвэрлэх байгууламж гэсэн нэгжтэйгээр  нийт 36 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Албаны ашиглалтын инженер, механикч , шугам  хоолойн слесарь, бохирын слесарь, гагнуурчин, усан сангийн машинч, КНС-ийн машинч, Биофилтьтр хлорын машинч, гүний худгийн машинч гэсэн мэргэжлийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Дулааны  16,8 км , цэвэр усны 17,2км, бохир усыг татан зайлуулах 12,0 км шугам  сүлжээгээр дамжуулан 1129 айл өрх, 129  ААН байгууллага, 12 төсөвт байгууллагыг ус, дулаан, хэрэгцээний халуун усаар тасралтгүй жигд хангахаас гадна , гэр хорооллын 800 гаруй айл өрхүүдэд зөөврийн усаар үйлчилж байна. Мөн айл  өрх, албан байгууллагаас ирсэн дуудлагыг хүлээн авч , хөнгөн шуурхай үйлчилдэг.

Усан хангамж : ЭЦВ-10-63-150 маркийн насостой гүний 8 худаг, Д320/50 насос бүхий 2000м3 , 500м3 багтаамж бүхий  1, 2-р өргөх станцаар дамжуулан хоногт 1100-1400 м3 цэвэр усыг 70-80 метрийн гүнээс  олборлон  үйлдвэрлэлийн технологийн зориулалтаар,  хүн амыг унд ахуйн стандартын шаардлагад нийцсэн ундны усаар  24 цагийн турш тасралтгүй найдвартай хангаж ажиллаж байна. Их ба урсгал засварыг  графикийн дагуу чанартай хийж гүйцэтгэн хүн амын ус хангамжийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтайгаар, бүтцийн хувьд  4 усан сангийн машинч ,  4 гүний худгийн машинчтайгаар ажиллаж байна.

Ус хангамжийн чиглэлээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд:

Үүсэн байгуулагдснаас хойш шинэчлэл хийгдээгүй, байнгын олон давтамжтайгаар гэмтэл  гарч байсан  үйлдвэрийн талбайн 1,2 км  шугамыг  ду 150 мм-ийн диаметрийн хуванцар хоолойгоор 360 сая төгрөгийн өртөг зардлаар  2007 онд шинэчлэн солих ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн 2016 онд өөрийн хөрөнгө оруулалтаар Д200/90 маркийн насосыг цэвэр усны 2-р өргөх станцад суурилуулснаар цахилгаан эрчим хүчний хэмнэлт гарган, хэрэглэгчдийн унд ахуйн усаар найдвартай хангах нөхцлийг бүрдүүлж чадсан.

Ариутгах татуургын нэгж  нь  сумын ахуйн бохир усыг татан зайлуулж, механик болон биологийн аргаар цэвэрлэн экологийн тэнцвэрийг хадгалах  стандартад нийцсэн усыг байгальд нийлүүлэх үүрэгтэй. Бохир усны 1-р өргөх станц нь сумын ахуйн бохир усыг дамжуулан шахах үүрэгтэй СД160/45 маркийн 3 насосны тусламжтайгаар  төв цэвэрлэх  байгууламж руу дамжуулан шахах үүргийг гүйцэтгэж байна. Сумын  хэрэглэгчдийн хэрэгцээнээс гарсан бохир усыг нэг өргөх станцын тусламжтайгаар шахах үзлэгийн 240 худаг 20км шугам хоолойгоор дамжуулан хоногт 3000м3 усыг цэвэрлэх хүчин чадал бүхий бохир усыг биологи цэвэрлэгээний  иж бүрэн байгууламжинд 70-80% -ийн дундаж түвшинд биологийн аргаар цэвэрлэн экологийн тэнцвэрийг хадгалах  стандартад нийцсэн усыг байгальд нийлүүлж байна.

Бүтцийн хувьд биохими хлорт байгууламжийн 4 операторчин, бохир усны төвлөрсөн насос станцын 4 машинч, 4 бохир усны засварчинтайгаар  бохир усыг татан зайлуулах шугам хоолойн тоног төхөөрөмжинд засвар үйлчилгээ хийж их ба урсгал засварыг графикийн дагуу чанартай хийж үндсэн үүргээ найдвартай гүйцэтгэн  ажиллаж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2007онд 340 сая төгрөгөөр  2-р өргөх станцаас цэвэрлэх байгууламж хүртэлх ДУ219мм-ийн диаметртэй 1,2км 2хос шугамыг хуванцар хоолойгоор чанарын өндөр түвшинд ажлыг хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан.

Дулаан хувиарлан дамжуулах төв  дулаан шугам сүлжээ болон  байруудын зоорийн давхарын  халаалт, цэвэр бохир усны инженерийн шугам хоолойн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012 онд 125 сая төсөвт өртөгтэйгээр дулаан хуваарилах  тоног төхөөрөмжийн шинэчлэлийг чанартай хийж гүйцэтгэсэн. Шарын гол сумын ард иргэдийн хэрэгцээний халуун усыг халаах зорилготой ялтан халаагчийн шинэчлэл хийгдсэн. 2012 онд байруудын зоорийн давхарын инженерийн шугам хоолойн 120 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. 2013 онд Дархан-уул аймгийн 48 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хуучин тосгоны  45, 46, 47, 8 дугаар хоёр давхарын цэвэр ус,  дулааны оруулгын шугамыг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

2015 онд Усны тоолуур суурилуулах, засварлах тусгай зөвшөөрөл авч, Дархан Уул аймгийн стандарт хэмжилзүйн газартай гэрээ байгуулан  тоолуурын лаборторийг ажилд оруулсан 2016 онд нийт 82 айл өрхийн 191,  4 ААН-ийн 5 нийт 196 тоолуур баталжуулж 2 520 мянган төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

Д.Нямцэрэн            Ашиглалтын инженер        99756190 /88060991/

Д.Чинзоригт                   Механик                                  99393361