Дулааны станцын хэсэг

ДУЛААНЫ СТАНЦ ХЭСЭГ

Дулаан станцын хэсэг нь нийт 36 ажилтантай, дулааны станц, ус бэлтгэл, үйлдвэрийн бохирын станц гэсэн 3 нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.  Дулааны станц албаны ашиглалтын инженер 1, механик 1, ээлжийн мастер 4, зуухны машинч 6, туслах тоноглолын машинч 4, түлш тоноглолын машинч 8, лаборант 4, гагнуурчин 2, засварчин 6 тус тус орон тоотойгоор ажиллаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2006 онд хуучин зуухнуудыг буулгаж ДЗЛ-4.2-1.0-115/70 A3 маягийн 3 ширхэг, ДЗЛ-2.8-1.0-115/70 A3 маягийн 1 ширхэг нийт 13.2 Гкал/ц суурилагдсан хүчин чадалтай усан халаалтын зуух, дагалдах тоног төхөөрөмжийн хамт 489.0 сая төгрөгөөр суурилуулж байсан. Мөн 2013 онд Дулааны станцын К1,К2 зуухны шинэчлэлтийн ажилд 465 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил  хийгдсэн.

Дулааны станц:

Дулааны эх үүсвэр нь усан халаалтын DZL7-1.0-115/70-AII маркын 1ком,  DZL4.2-1.0-115/70-AIII маркын 3ком нийт 4 зуухтай. Нийт суурилагдсан хүчин чадал 19,6мВт буюу 16,8гкал/цаг 90%-иар ачаалал авч ажиллаж байна. Сүлжээний усны насос ЦН400/105 маркын 2 насостой бөгөөд нийт усны зарцуулалт 390 – 410м3/цаг, нэмэлт усны зарцуулалт 3 – 5м3/цаг ба К45/30, 15/20 босоо насостой. Мөн түлш дамжуулахын 5 туузан конвейертэй ба нийт суурилагдсан хүчин чадал нь 70 тн/цаг юм. Нүүрс нөөцлөх 240тн багтаамжтай нийт 5 бункертэй. Үнсээ хуурай аргаар зайлуулах GL350 маркын 3 үнсний конвейертэй. Дулааны эх үүсвэрээс ЦТП хүртэл дамжуулах шугамын урт 2,1 км, өгөх шугамны диаметр 300мм, буцах шугамны диаметр 250мм 2хос шугамтайгаар  дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаж байна.

Ус бэлтгэл:

Байгалийн усыг химийн аргаар зөөлрүүлж зуухыг тэжээх үүрэгтэй. Ус зөөлрүүлэх цагт 25м3 усыг зөөлрүүлж шахах хүчин чадалтай  Н 5 фильтр, 10м3 зөөлрүүлэх хүчин чадал бүхий электрон F74A1маркын 1 фильтртэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй найдвартайгаар хангаж ажиллаж байна. Химийн лаборатори нь усны хатуулаг, шүлтлэг, хлорид, РН шинжилгээг цаг тутам үзэж дулааны станцыг зөөлрүүлсэн усаар 24 цагийн турш хангаж байна.

БНС:

Бохир усны станц нь “Шарын гол”ХК-ний үйлдвэр районы ахуйн болон үйлдвэрийн бохир усыг татан зайлуулах үүрэгтэй бөгөөд СД160/45 маркын 2 насостой. Үйлдвэрийн бохир усны станц нь 250м3 багтаамжтай 2 резервуартай бөгөөд хоногт 2 удаа бохир усыг шахан зайлуулдаг.

 

  • Л.Гэндэнжамц :         Ашиглалтын инженер           95010022
  • Б.Сархад                         Механик                         99788524, 88011238
  • Н.Мягмаржав       Ээлжийн мастер                     88030198
  • Ц.Дарханбат         Ээлжийн мастер                     88039300